Шударга мэдээ
Байгалийн хий дамжуулах асуудлаар ОХУ, Монгол Улсын Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болов
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ОХУ-д ажлын айлчлал хийж буй эдгээр өдрүүдэд ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн асуудлыг хэлэлцэхээр Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нараар ахлуулсан Ажлын хэсгийн анхдугаар уулзалт 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Москва хотноо боллоо.
Монголын талын Ажлын хэсгийг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга ахалж, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүрэлдэхүүн ажилласанбол ОХУ-ын Ажлын хэсгийг Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин ахалж, Эрчим хүчний яам, “Газпром”, “Газпром Экспорт” компаниудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Хоёр талын Ажлын хэсгийн анхны уулзалтаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн техникийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцан мэдээллүүдийг солилцон ажиллах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцох судалгааг эхлүүлэх, дараагийн хуралдааныг Гурван улсын ажлын хэсэг төслийг хамтран хэлэлцэх талаар ярилцлаа.
Байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн маршрут нь урьдчилсан байдлаар Төмөр замын дагуу байхаар тохиролцлоо. Маршрутын хувьд урьдчилан харж, тооцож болохооргүй газрууд байж болох ч тухай бүр нь Ажлын хэсэг хэлэлцэн шийднэ. Эхний ээлжинд Техникийн шийдэл гаргахад шаардлагатай мэдээллүүдийн жагсаалтыг ОХУ-ын ЭХЯ-наас Монголын талд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр ирүүлэхээр болов. Дараагийн гол асуудал бол Төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцох нь чухал гэдэг дээр талууд зөвшилцөв. Үүнд хоолойгоор дамжуулах байгалийн хийн хэмжээ, хоолойн диаметр, хий дамжуулах, шахах дэд станцууд болон шаардагдах цахилгааны хангамж зэрэг техникийн болон эдийн засгийн үр ашгийн тооцоог хийх шаардлагатайг онцолж, үүний дараа Төслийн үр өгөөжийн талаар ярих нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2022/11/10
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Улстөр нийгэм2022/04/28
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх долоон төсөл хэрэгжүүлнэ
-
Улстөр нийгэм2022/10/14
Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд Монголд эргэж ирнэ
-
Улстөр нийгэм2019/08/27
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, вакцинд хамрагдлаа
