Цаг үе
Төрийн банк салбартаа анхдагч болж хилийн хяналтын бүсэд ажиллаж эхэллээ
Төрийн банк Монгол улсад анх удаа хилийн хяналтын бүсэд салбараа нээж гадаадын жуулчдад зориулсан “Tax Refund” үйлчилгээг нэвтрүүлэн, анхны долларын ATM-ийг ашиглалтад орууллаа.
Монгол Улсын банкны салбарын түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Энэ нь Төрийн банк хилийн хяналтын бүсэд өөрийн салбараа нээж гадаадын жуулчдад зориулсан НӨАТ-ын буцаан олголтыг бэлнээр олгох “Tax Refund” үйлчилгээг нэвтрүүлэхийн зэрэгцээ дотоодын анхны долларын ATM-аар тус салбар дээр үйлчилж эхэлсэн байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын Их Хурлаас Аялал жуулчлалын тухай хуулийг баталж, олон улсын жишигт нийцүүлэн, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д 2023.05.04-ний өдөр өөрчлөлт орсон бөгөөд уг өөрчлөлтөөр гадаадын жуулчны хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараанд төлсөн албан татварыг буцаан олгох эрх зүйн орчин бүрдсэн. Тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд гадаадын жуулчдад банкны үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх тэр дундаа валют арилжаа хийх, НӨАТ-ын буцаалтыг хүндрэл, чирэгдэлгүй олгох зорилгоор Төрийн банк Чингис хаан олон улсын нисэх буудлын хилийн чөлөөт бүсэд “Шинэ нисэх касс”-ын төвөө нээлээ.
Төрийн банк нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бүх төрлийн төсөл хөтөлбөр, санал санаачилгыг дэмжин иргэд харилцагчдад банкны үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхийг зорьж ажилладаг билээ. Тэр ч утгаараа энэ удаад гадаадын жуулчдад зориулан хилийн чөлөөт бүсэд “Шинэ нисэх касс”-ыг нээснээр жуулчдын хувьд хамгийн түрүүнд тулгамддаг валют арилжаа, ATM-с бэлэн мөнгө авах, НӨАТ-ын буцаан олголтыг бэлнээр авах асуудлыг нэг дор шийдвэрлэх боломж бүрджээ.
Сүүлийн жилүүдэд манай улс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч жилээс жилд жуулчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа билээ. Төрийн банк өөрийн орон даяар байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхдээ дундаж давхаргыг дэмжих, тогтвортой хөгжлийн төлөөх урт болон дунд хугацааны зорилт дэвшүүлэн ажилладаг.
Нээлтийн ёслолын үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас баталсан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн айлчлан ирсэн эрхэм хүндтэй жуулчдад банкны үйлчилгээ үзүүлж эх орныхоо нүүр царай болох, ирсэн зочдод эерэг сэтгэгдэл үлдээх хүндтэй үүрэг хүлээж “Шинэ нисэх касс”-ын төвөө нээж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Чингис хаан олон улсын нисэх буудлын хилийн чөлөөт бүсэд нээгдсэн Төрийн банкны нэгжээр дамжуулан харилцагчид олон улсын шаардлага хангахуйц ATM, КИОСК төхөөрөмжүүдийг байршуулан иргэд, харилцагчдад 24 цагийн турш үйлчлэх аж.
Дундаж давхаргыг дэмжигч-Үндэсний тэргүүлэгч банк
Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Цаг үе2023/04/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Улстөр нийгэм2025/05/19
Замын-Үүд боомтоор орж ирсэн жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл илрүүлэх...
-
Цаг үе2022/09/30
Сэрэмжлүүлэг: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг а...
-
Урлаг спорт2021/08/31
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр ...
