Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төл бойжилт 95.9 хувьтай байна

Огноо:

,

2019 оны 6 дугаар сарын 20 ны өдрийн байдлаар оны эхний 29.7 сая эх малын  76.3 хувь буюу 22.0 сая 822.6 мянган хээлтэгч төллөж 22.0 сая 116.0 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 95.9 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 639.6 мянга болж оны эхний нийт малын 0.96 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна.

 

Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-82.0 мм бороо орсон бөгөөд 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-16-нд ихэнх нутгаар усархаг аадар бороо орсноос хамгийн их нь Төв аймгийн Нөхөрлөлд 82.0 мм, Завханы Шилүүстэйд 53.3 мм, Увсын Цагаанхайрханд 51.0 мм, Архангайн Булганд 48.5 мм, Архангайн Хашаат,Төв аймгийн Лүн, Зуунмод, Увсын Өлгий, Баруунтуруун, Хөвсгөлийн Улаан-Уул, Нийслэлийн Амгалан станцад 40.3-48.0 мм, бусад нутгаар 0.1-39.8 мм бороо орсон байна. 

Ургамлын ургалтын байдал 6 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 хувьд сайн, 50 гаруй хувьд дунд, 10 хүрэхгүй хувьд муу байсан. Харин дээрх хур тунадасны нөлөөгөөр нийт нутгаар зуншлага сайжирлаа.

 Энэ сарын 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 24, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, парламент болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирснийг онцлоод, үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Лаосын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж, харилцан айлчлал, туршлага солилцох үйл ажиллагаа тогтмолжиж байгааг тодотголоо. Мөн Лаосын Үндэсний Ассамблейгаас 2003 онд Монгол Улсын Их Хуралд бэлэглэсэн улаан модон ширээ, сандал зэрэг тавилга өнөөдөр ч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд байгаа бөгөөд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны үнэ цэнтэй бэлгэ тэмдэг болсоор байгааг тэмдэглэв.

Улсын Их Хурал 2020 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг ханган, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын аудитын байгууллагын хамтран зохион байгуулах сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсан УИХ-ын даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага, төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж буйд сэтгэл хангалууд байгаагаа тэмдэглэлээ. Мөн тэрбээр тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлах БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей даргын урилгыг уламжлав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын дэд ерөнхийлөгч Той Понтхилат, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хонгкео Соуксават нар оролцлоо 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь  ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе3 цаг 46 минут

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

Шударга мэдээ3 цаг 55 минут

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгдж...

Шударга мэдээ4 цаг 1 минут

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар сан...

Улстөр нийгэм4 цаг 7 минут

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төл...

Улстөр нийгэм4 цаг 10 минут

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Улстөр нийгэм4 цаг 20 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Улстөр нийгэм4 цаг 24 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх барилгын салбарын төлөөлөлтэй уулзлаа

Цаг үе4 цаг 26 минут

“Гэгээн Пантелеймон” хөдөлгөөнт оношлогооны төв Монголд ажиллала...

Улстөр нийгэм4 цаг 28 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тами...

Цаг үе4 цаг 31 минут

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна

Санал болгох