Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Mongolia’s Capital Market Connectivity-2025” Улаанбаатар хотноо анх удаа болж байна

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын санхүүгийн төвүүдтэй холбох, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Mongolia’s Capital Market Connectivity 2025” арга хэмжээ Улаанбаатар хотноо анх удаа болж байна. 

Энэ удаагийн арга хэмжээнд дэлхийн хөрөнгийн зах зээлийн 30 гаруй хувийг удирддаг Ази тивийн 20 гаруй улсын 100 гаруй мэргэжилтэн, Азийн үнэт цаасны форумын гишүүн холбоод, нэр хүндтэй хөрөнгийн бирж, үнэт цаасны компаниудын төлөөлөл оролцож байна. Арга хэмжээний нээлтэд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нар оролцож Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нээж үг хэллээ.    

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц “Энэхүү арга хэмжээ өмнө нь Хонконг, Сингапур, БНСУ зэрэг олон улсын санхүүгийн төвүүдэд амжилттай зохион байгуулагдаж, харилцан ойлголцол, түншлэлийн чухал платформ болж төлөвшсөн. Өнөөдөр энэхүү санаачлагыг эх орондоо, Улаанбаатар хотноо дахин зохион байгуулж буйд бид баяртай байна. Энэхүү цуврал арга хэмжээ нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалтын боломжуудыг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах, олон улсын санхүүгийн хамтын нийгэмлэгтэй илүү өргөн хүрээнд холбох Санхүүгийн зохицуулах хорооны бодлогын нэг хэсэг юм. Сүүлийн жилүүдэд бид зах зээлийн дэд бүтцийг бэхжүүлэх, зохицуулалтын орчныг сайжруулах, ил тод байдал, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад томоохон ахиц дэвшил гаргасан. Гэхдээ энэ амжилтаа улам бататгаж, илүү гүнзгий уялдаа холбоог бий болгохын тулд харилцан итгэлцлийг бэхжүүлж, хил дамнасан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд шинэ гарцуудыг хамтдаа эрэлхийлэх шаардлагатай хэвээр байна. Өнөөдрийн арга хэмжээ нь зөвхөн мэдлэг туршлагаа хуваалцах талбар төдийгүй, Монголын хөрөнгийн зах зээл ба олон улсын санхүүгийн төвүүдийн хооронд бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах чухал суурь болно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцоллоо.

Арга хэмжээний үеэр Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар танилцуулсны зэрэгцээ уул уурхайн олон улсын хөрөнгө оруулалт, хөрөнгө босгох стратеги, банкны үйл ажиллагаа ба санхүүжилтийн шинэ гарцууд, Ази, Европ болон бусад бүс нутгийн хөрөнгө оруулагчидтай хил дамнасан хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. “Mongolia’s Capital Market Connectivity 2025” нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн ил тод, хүртээмжтэй, олон улстай уялдсан өсөлтийг дэмжих замаар эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө

Огноо:

,

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.

Хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан ба уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын ёслолын ажиллагааг “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ү Юүн Жюнь нар илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол болон үр дүнгийн талаар үг хэлсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам боллоо” хэмээн тодотголоо.

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. 

Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов. 

Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.

Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх,  хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе42 минутын өмнө

Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэ...

Шударга мэдээ46 минутын өмнө

НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо...

Урлаг спорт52 минутын өмнө

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" кино...

Улстөр нийгэм1 цагын өмнө

“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээр...

Цаг үе1 цаг 4 минут

“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард ни...

Цаг үе1 цаг 18 минут

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын v хурал “Icot-2026...

Цаг үе1 цаг 23 минут

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Улстөр нийгэм1 цаг 26 минут

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд

Улстөр нийгэм2026/06/05

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Цаг үе2026/06/05

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Санал болгох