Шударга мэдээ
Мэндчилгээ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 2 дахь ням гарагийг “Санхүү, эдийн засагчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон ба энэхүү өдрийг санхүүгийн салбарын ажилтнуудын баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, байгууллагуудын өсөлт хөгжил, ил тод, хариуцлагатай санхүүгийн орчныг бий болгоход санхүүгийн салбарын нийт хамт олон та бүхний өдөр тутмын шаргуу хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн өндөр ёс зүй үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн тогтвортой орчныг бүрдүүлэх, зах зээлийн оролцогчдын эрх ашгийг хамгаалах, салбарын хөгжлийг дэмжих бодлогыг та бүхэнтэй хамтдаа хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн үйлчилгээний хүртээмж, дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, бодлогын шийдлүүд өгөөжөө өгч, салбарын хөгжил ахисан түвшинд гарсан нь бидний хамтын хөдөлмөрийн үр дүн билээ.
Салбарын хөгжил, дэвшилд чиглэсэн бодлого, шинэчлэлээ ирэх хугацаанд ч хамтран хэрэгжүүлж, хүртээмжтэй, олон тулгуурт, ухаалаг санхүүгийн орчныг бүрдүүлэх, аж ахуй нэгж, компаниуд олон нийтэд нээлттэй болж, хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх, санхүүгийн олон төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийн төлөө та бүхэнтэйгээ хуулийн хүрээнд бүх талаар хамтран ажиллаж, бүтээлч санал санаачлагыг дэмжин тууштай ажиллах болно.
Хүндэтгэсэн,
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Цаг үе2019/09/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Шударга мэдээ2023/06/19
Эрсдэл бүхий аймаг, сумдын 19 сая малыг дархлаажуулна
-
Цаг үе2021/12/10
2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
-
Цаг үе2022/03/21
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
