Улстөр нийгэм
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн 2026 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээрт, Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон Бага хурлын тогтоолуудыг танилцуулж, цаашдын үйл ажиллагаанд мөрдөж ажиллах талаар хэлэлцсэн байна. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, төр засгийн тогтвортой, шуурхай ажиллагааг хангах зорилгоор Монгол Ардын Намын Бага хурлын II хуралдааны 04, 05 дугаар тогтоол, мөн Удирдах зөвлөлийн А/11 дүгээр тогтоолуудыг УИХ дахь бүлгийн гишүүдэд танилцуулжээ.
Хоёрдугаарт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр эдийн засгийн нөхцөл байдал, үүсэж буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Мэдээллээр 2025 онд эдийн засаг 6.8 хувиар өссөн ч үүний 3.2 нэгж хувь нь хөдөө аж ахуй, Оюу толгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалсан байна. Харин бусад салбарын өсөлт 3.6 хувьтай гарч, эдийн засгийн боломжит өсөлтөөс доогуур үзүүлэлттэй байгааг онцоллоо.
Өрхийн бодит орлого улсын хэмжээнд 5.0 хувиар өссөн бол Улаанбаатар хотод 2.2 хувиар буурсан байна. Мөн тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг салбарын сайд мэдээлэв.
Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн байна. Голлох бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байгаа бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа тогтвортой нэмэгдэж байгааг танилцуулжээ.
Тодруулбал, 2025 оны эхний хагаст сард 0.5 сая тоннд хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийгдэж байсан бол сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ байгуулсан байна. Мөн нүүрсний арилжааны биелсэн үнэ анхны дуудсан үнээс сүүлийн саруудад 36 хүртэл хувиар өссөн бөгөөд гуравдугаар сарын дуудлага худалдааны үеэр үнийн өсөлт илүү өндөр байсныг мэдээлэлд онцолжээ.
Мөн Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтэд эрсдэл үүсэж, Ормузын хоолой-гоор дамжих тээвэрлэлт буурсантай холбоотойгоор газрын тосны үнэ 109 ам.долларт хүрсэн байна.
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хувьд:
- АИ-92 — 42 хоног
- АИ-95 — 73 хоног
- Дизель түлш — 27 хоног
- Шингэрүүлсэн шатдаг хий — 40 хоног
- ТС-1 — 25 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдээлэл танилцуулжээ.
Улстөр нийгэм
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган “Чингис хаан” үндэсний музейд эхэллээ.
Манай улсын зүгээс дэлхий дахинаа соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж байгаа энэ чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож байна.
Төлөөлөгчид харилцаа, хамтын ажиллагаа, тухайн улсынхаа соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, музейн хөгжил, бодлого, стратеги, дижитал музей, инновац, маркетинг зэргийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Ерөнхийлөгч мэндчилгээндээ, хүн төрөлхтний соёлын өвийг нандигнан хайрлаж, түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлж, мэдлэг түгээж буй улс орнуудын музейн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.
Музейн салбарынхны хамтын ажиллагаа нь мэдлэг, соёлын солилцоог эрчимжүүлж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.
Цаашид туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон эрдэм шинжилгээ, сэргээн засварлалт, сан хөмрөг, үзэсгэлэн, боловсролын чиглэлээр дэвшүүлэх аливаа бүтээлч санал, санаачилгыг Ерөнхийлөгч бүх талаар дэмжинэ гэдгийг хэллээ.

Ерөнхийлөгчийн гадаадын улс орнуудад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” үндэсний музей үзэсгэлэнгээ толилуулж, тухайн улсын музейтэй хамтран ажиллах баримт бичиг байгуулж байгаа.
Тухайлбал Франц, Чех, Швейцарын музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”, “Чингис хаан ба Монголын ертөнц”, “Монголчууд ба Торгоны зам”, “Занабазар: Тал нутгийн мэлмий” зэрэг томоохон үзэсгэлэн гаргасан.
Удахгүй Герман, Польш, Литва Улсад үзэсгэлэнгээ дэглэхээр бэлтгэж байна.

Мөн Тажикстан, Киргиз, Казахстан, Туркменистан, Азербайжан, Узбекистан Улсад тусгай үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Олон улсын музейн зөвлөл 2026 оныг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн байна.
Энэ нь олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музей тодорхой үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулна гэсэн үг юм.
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган энэ сарын 15-20-ны өдрүүдэд болно.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
|
Ажлын хэсэг
9
|
Эхлэх цаг
11:00
|
Сүүлчийн тов
14:00
|
|
11:00
|
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо ажлын хэсэг
Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
14:00
|
Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
14:00
|
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын хэсэг
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
14:00
|
УИХ-ын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн татварын харилцааг зохицуулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
14:00
|
УИХ-ын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
15:00
|
УИХ-ын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
15:00
|
УИХ-ын даргын 2026 оны 232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өө… |
||||
|
16:00
|
УИХ-ын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
|
||||
|
16:00
|
УИХ-ын даргын 2026 оны 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан
|
ЦАГ
|
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ
|
ТАНХИМ
|
|
10:00
|
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
|
Жанжин Д.Сүхбаатар
|
| 10:00 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | Үндсэн хууль |
|
10:00
|
ХҮН намын зөвлөлийн хуралдаан
|
Их Засаг
|
-
Шударга мэдээ2026/02/24
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 т...
-
Шударга мэдээ2021/01/15
Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн ха...
-
Цаг үе2025/06/03
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
-
Цаг үе2023/08/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
