Цаг үе
Нурууны өндрөөр чинь таны хэн болохыг тодорхойлно
Хүмүүсийг шинж төрхөөр нь хэн болохыг тодорхойлох төрөл бүрийн мэдээлэл цахим хуудсуудаар хангалттай байдаг. Тэгвэл энэ удаа таны нурууны өндрөөр өөрийн чинь зан чанарыг хэрхэн тодорхойлдог талаарх нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Харин сануулахад үүнд итгэх эсэх нь таны л хэрэг.
142
Та хөгжилтэй, ухаантай, бүтээлч хүн. Ихэвчлэн уран бүтээлч хүмүүс байдаг. Дэлхий бүхлээрээ таны уран бүтээлд багтдаг. Мөн та “за” гэдэг үгийг их хэрэглэдэг. Өөдрөг, өгөөмөр. Аз туршсан зүйлд ухаангүй дуртай. Боломжгүй зүйлсийг бүтээх дуртай хүн. Ихэнхи хүмүүсийг бодвол та намхан. Гэхдээ таны өндөр бол дундаж Гватемалын эмэгтэйн өндөр юм.
145
Та бол хүчирхэг, гэрэл цацруулсан, бага зэрэг зөрүүд хүн. Таныг идеалист гэж хэлж болно. Та орчин тойрноо сайжруулахын тулд хичээн зүтгэдэг. Бусад хүмүүс тантай эн зэрэгцэнэ гэдэг тун хэцүү – оюун ухааны хувьд ч тэр, бие физиологийн хувьд ч тэр. Мөн та их биеэ даасан, аливаа зүйлийг ганцаар шийдвэрлэхийг илүүд үздэг. Ихэнхи хүмүүсийг бодвол та намхан. Гэхдээ таны өндөр бол дундаж Гватемалын эмэгтэйн өндөр юм.
147
Та бол үнэнхүү адал явдал хайгч юм. Таны амьдрал сэтгэл хөдөлгөмөөр зүйлсээр дүүрэн. Та бусдыг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэхдээ тун гарамгай. Бусдад нээлттэй, маш амархан харилцаа холбоо тогтоож чаддаг. Та найз нөхөд олонтой хүн. Танд амьдрах арга зам маш олон бий. Маш олон боломжууд таны өмнө байна. Ихэнхи хүмүүсийг бодвол та намхан. Гэхдээ таны өндөр бол дундаж Гватемалын эмэгтэйгээс илүү өндөр юм.
150
Та цаанаасаа заяагдсан харилцагч хүн. Бусдыг ойлгох чадвар тань дэндүү сайн. Та их өгөөмөр, нигүүлсэнгүй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог. Нээлттэй, өгөөмөр зүрх сэтгэлтэй учраас олон хүн таныг хүндэлж, бахддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан. Таны өндөр бол дундаж Перув эмэгтэйн өндөр юм.
152
Та бол үнэнхүү адал явдал хайгч юм. Таны амьдрал сэтгэл хөдөлгөмөөр зүйлсээр дүүрэн. Та бусдыг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэхдээ тун гарамгай. Бусдад нээлттэй, маш амархан харилцаа холбоо тогтоож чаддаг. Та найз нөхөд олонтой хүн. Танд амьдрах арга зам маш олон бий. Маш олон боломжууд таны өмнө байна. Таны өндөр бол дундаж Виетнам эмэгтэйн өндөр юм.
155
Та цаанаасаа заяагдсан харилцагч хүн. Бусдыг ойлгох чадвар тань дэндүү сайн. Та их өгөөмөр, нигүүлсэнгүй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог. Нээлттэй, өгөөмөр зүрх сэтгэлтэй учраас олон хүн таныг хүндэлж, бахддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан. Таны өндөр бол дундаж Мексик эмэгтэйн өндөр юм.
157
Та тун эмзэг, сүнслэг хүн. Таны сэтгэл хөдлөл их гүн гүнзгий. Таны дотоод сэтгэлийг өнгийн харвал гүн ухаан, яруу найраг үнэртэх болно. Та ямар ч зүйлийг нэвт шувт харж, бодож чаддаг. Жаахан үл итгэгч байх хандлагатай. Маш зөрүүд байх хандлагатай. Өндөр шаардлага тавьдаг, төгс байдлыг эрхэмлэдэг. Ганцаараа ажиллахыг илүүд үздэг. Шаргуу хөдөлмөрч, ямар ч алдаа гаргахгүй. Таны өндөр бол дундаж Япон эмэгтэйн өндөр юм.
160
Та ухаалаг, бат бэх тогтвортой хүн. Таны мөрөн дээр байгаа толгой чинь их хүчирхэг юм шүү. Зан чанарын хувьд шүүмжлэлтэй ханддаг. Чин зоригтой, амжилтын төлөө гүйдэг. Аливаа зүйлд хязгаарлагдах дургүй, дүрэм журамд боолчлогдохыг хүсдэггүй. Гэхдээ тэдгээрийг даван туулах тэсвэр тэвчээр, нөөц боломжтой. Таны өндөр бол дундаж Солонгос эмэгтэйн өндөр юм.
163
Зөөлөн дулаан, гадагшаа чиглэлтэй хүн. Маш нийгэмч. Эвтэй найрсаг байхыг өндрөөр үнэлдэг. Ихэвчлэн дундыг баримтлагч байдаг. Маш бодитой, үнэнч хүмүүс байдаг. Та хүмүүст үнэнийг хэрхэн эелдгээр хэлэхээ хүртэл мэддэг. Сайшаал магтаалд дуртай. Хайрлаж дурлахдаа тун амархан. Таны өндөр бол дундаж Австрали эмэгтэйн өндөр юм.
165
Та өөртөө итгэлтэй, амбицтай, идэвхитэй хүн. Мөн та маш гэрэл гэгээ цацарсан хүн. Мөн таны зан чанар ч гэсэн гэрэл гэгээтэй. Та маш их амжилтанд хүрнэ. Та бол ухаалаг ажилтан, гэхдээ ажилсаг биш. Заримдаа та их зан, ичгүүргүй байдал гаргадаг. Танд бахархах зүйлс зөндөө бий. Таны өндөр бол дундаж Франц эмэгтэйн өндөр юм.
168
Хэдийгээр жаахан бүрэг ч гэсэн та мэдрэмтгий, сэтгэл хөдлөлөөр дүүрэн хүн юм. Та бол романтик хүн. Та нилээд ухаалаг, амьдралын талаар гүн гүнзгий ойлголттой, бодлоготой, эргэцүүлэл ихтэй хүн юм. Та аливаа юмсын яг голыг нь олоод харчихдаг авъяастай. Нарийн нягтлан боддог. Таны өндөр бол дундаж Герман эмэгтэйн өндөр юм.
170
Та хөгжилтэй, ухаантай, бүтээлч хүн. Ихэвчлэн уран бүтээлч хүмүүс байдаг. Дэлхий бүхлээрээ таны уран бүтээлд багтдаг. Мөн та “за” гэдэг үгийг их хэрэглэдэг. Өөдрөг, өгөөмөр. Аз туршсан зүйлд ухаангүй дуртай. Боломжгүй зүйлсийг бүтээх дуртай хүн. Таны өндөр бол дундаж Голланд эмэгтэйн өндөр юм.
173
Та бол хүчирхэг, гэрэл цацруулсан, бага зэрэг зөрүүд хүн. Таныг идеалист гэж хэлж болно. Та орчин тойрноо сайжруулахын тулд хичээн зүтгэдэг. Бусад хүмүүс тантай эн зэрэгцэнэ гэдэг тун хэцүү – оюун ухааны хувьд ч тэр, бие физиологийн хувьд ч тэр. Мөн та их биеэ даасан, аливаа зүйлийг ганцаар шийдвэрлэхийг илүүд үздэг. Таны өндөр бол дундаж Итали эрэгтэйн өндөр юм.
175
Та бол үнэнхүү адал явдал хайгч юм. Таны амьдрал сэтгэл хөдөлгөмөөр зүйлсээр дүүрэн. Та бусдыг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэхдээ тун гарамгай. Бусдад нээлттэй, маш амархан харилцаа холбоо тогтоож чаддаг. Та найз нөхөд олонтой хүн. Танд амьдрах арга зам маш олон бий. Маш олон боломжууд таны өмнө байна. Таны өндөр бол дундаж Англи эрэгтэй өндөр юм.
178
Та цаанаасаа заяагдсан харилцагч хүн. Бусдыг ойлгох чадвар тань дэндүү сайн. Та их өгөөмөр, нигүүлсэнгүй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог. Нээлттэй, өгөөмөр зүрх сэтгэлтэй учраас олон хүн таныг хүндэлж, бахддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан. Таны өндөр бол дундаж Австрали эрэгтэйн өндөр юм.
180
Та тун эмзэг, сүнслэг хүн. Таны сэтгэл хөдлөл их гүн гүнзгий. Таны дотоод сэтгэлийг өнгийн харвал гүн ухаан, яруу найраг үнэртэх болно. Та ямар ч зүйлийг нэвт шувт харж, бодож чаддаг. Жаахан үл итгэгч байх хандлагатай. Маш зөрүүд байх хандлагатай. Өндөр шаардлага тавьдаг, төгс байдлыг эрхэмлэдэг. Ганцаараа ажиллахыг илүүд үздэг. Шаргуу хөдөлмөрч, ямар ч алдаа гаргахгүй. Таны өндөр бол дундаж Швед эрэгтэйн өндөр юм.
183
Та цаанаасаа заяагдсан харилцагч хүн. Бусдыг ойлгох чадвар тань дэндүү сайн. Та их өгөөмөр, нигүүлсэнгүй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог. Нээлттэй, өгөөмөр зүрх сэтгэлтэй учраас олон хүн таныг хүндэлж, бахддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан. Таны өндөр бол дундаж Голланд эрэгтэйн өндөр юм.
185
Та тун эмзэг, сүнслэг хүн. Таны сэтгэл хөдлөл их гүн гүнзгий. Таны дотоод сэтгэлийг өнгийн харвал гүн ухаан, яруу найраг үнэртэх болно. Та ямар ч зүйлийг нэвт шувт харж, бодож чаддаг. Жаахан үл итгэгч байх хандлагатай. Маш зөрүүд байх хандлагатай. Өндөр шаардлага тавьдаг, төгс байдлыг эрхэмлэдэг. Ганцаараа ажиллахыг илүүд үздэг. Шаргуу хөдөлмөрч, ямар ч алдаа гаргахгүй. Та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.
188
Та ухаалаг, бат бэх тогтвортой хүн. Таны мөрөн дээр байгаа толгой чинь их хүчирхэг юм шүү. Зан чанарын хувьд шүүмжлэлтэй ханддаг. Чин зоригтой, амжилтын төлөө гүйдэг. Аливаа зүйлд хязгаарлагдах дургүй, дүрэм журамд боолчлогдохыг хүсдэггүй. Гэхдээ тэдгээрийг даван туулах тэсвэр тэвчээр, нөөц боломжтой. Та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.
191
Зөөлөн дулаан, гадагшаа чиглэлтэй хүн. Маш нийгэмч. Эвтэй найрсаг байхыг өндрөөр үнэлдэг. Ихэвчлэн дундыг баримтлагч байдаг. Маш бодитой, үнэнч хүмүүс байдаг. Та хүмүүст үнэнийг хэрхэн эелдгээр хэлэхээ хүртэл мэддэг. Сайшаал магтаалд дуртай. Хайрлаж дурлахдаа тун амархан. Та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.
193
Та өөртөө итгэлтэй, амбицтай, идэвхитэй хүн. Мөн та маш гэрэл гэгээ цацарсан хүн. Мөн таны зан чанар ч гэсэн гэрэл гэгээтэй. Та маш их амжилтанд хүрнэ. Та бол ухаалаг ажилтан, гэхдээ ажилсаг биш. Заримдаа та их зан, ичгүүргүй байдал гаргадаг. Танд бахархах зүйлс зөндөө бий. Та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.
196
Хэдийгээр жаахан бүрэг ч гэсэн та мэдрэмтгий, сэтгэл хөдлөлөөр дүүрэн хүн юм. Та бол романтик хүн. Та нилээд ухаалаг, амьдралын талаар гүн гүнзгий ойлголттой, бодлоготой, эргэцүүлэл ихтэй хүн юм. Та аливаа юмсын яг голыг нь олоод харчихдаг авъяастай. Нарийн нягтлан боддог. Та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.
198-дээш өндөртэй
Та хөгжилтэй, ухаантай, бүтээлч хүн. Ихэвчлэн уран бүтээлч хүмүүс байдаг. Дэлхий бүхлээрээ таны уран бүтээлд багтдаг. Мөн та “за” гэдэг үгийг их хэрэглэдэг. Өөдрөг, өгөөмөр. Аз туршсан зүйлд ухаангүй дуртай. Боломжгүй зүйлсийг бүтээх дуртай хүн. Та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.
Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Цаг үе2025/03/19
Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалч эмч Лиу Кинг Лок ГССҮТ-тэй хамтарч ажил...
-
Улстөр нийгэм2022/03/17
Баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэхийг уриаллаа
-
Цаг үе2023/03/31
ЦАГ АГААР: Өнөөдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасан шуурга шуурна
-
Улстөр нийгэм2026/04/13
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
