Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Огноо:

,

Монголын анхны тогтмол хэвлэл, үндэсний өдөр тутмын сонин “Монголын Үнэн” сонин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан “Үнэн сонин ба чөлөөт сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. “Монголын үнэн” сонин, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй тус хурлыг нээж Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн юм.

Тэрбээр “Монголын үнэн” сонин нь анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн тогтмол хэвлэлийн өнгө аясыг шингээж Монгол Улсын шинэ цагийн сэтгүүл зүйн хөгжлийн түүчээ болж, түүхийн бүхий л цаг үеүдэд уншигчдаа соён гэгээрүүлэх, зохион байгуулах, эв хүчийг нэгтгэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн” гэдгийн онцолсон юм. Мөн XX зууны эхэнд монголчуудын тусгаар тогтнол  эрх чөлөөнд уриалан дуудаж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэх уриа дуудлага нь болсон нь Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын үнэн” сонины түүхийн эгзэгтэй цаг үед гүйцэтгэсэн түүхэн үүрэг юм” хэмээлээ.



 

Өнөөдөр 14:00 цаг хүртэл үргэлжлэх тус эрдэм шинжилгээний бага хуралд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн, доктор, дэд профессор Д.Батмөнх, TV9 телевизийн захирал доктор, профессор Т.Баасансүрэн, доктор, профессор Б.Даш-Ёндон, МУИС-ын Сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор, профессор Л.Норовсүрэн, доктор, профессор Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, доктор Ц.Мөнхцэцэг, нар оролцож илтгэл тавьж байна. Тодруулбал,

  • Нийгмийн сэтгэл зүйг өөрчилж шинэчлэхэд “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг
  • Нийтлэл зүйн бичлэгийн төрөл, зүйлийг хөгжүүлэх, чөлөөт сэтгэлгээг   Монголд дэлгэрүүлэхэд "Үнэн" сонины уран бүтээлчдийн гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр,
  • Монголын ууган хэвлэлийн  үүсэл, хөгжлийн түүхэн онцлог
  • Шилжилтийн үед “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг
  • XXI зууны улс төр дэх уламжлалт ба шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн  үүрэг нөлөө
  • Сонины цаасан архивыг цахимжуулсан туршлага, “Монголын үнэн” сонины жишээн дээр зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Эдүгээгээс 100 жилийн тэртээ 1920 оны 11-р сарын 10-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотноо “Монголын үнэн” сонины анхны дугаар 3000 хувиар хэвлэгдэн гарч байжээ.

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол тэргүүтэй хувьсгалчид Эрхүү хот дахь Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын тусламж оролцоог түшиглэн хилийн чанадад намын анхны хувьсгалт нууц сонин “Монголын үнэн”-г санаачлан гаргаж 1921 оны дөрөвдүгээр сар хүртэл нийт зургаан дугаар хэвлэн тараасан байна. “Монголын үнэн” сонины хамгийн анхны уншигчид нь Ардын хувьсгалын партизан цэргүүд байв.Тэд сониныг уншаад зогсоогүй түүнийг олон нийтийн дунд идэвхтэй сурталчлагч, түгээн тараагч, бие төлөөлөгч болж байжээ.

 “Монголын үнэн” сонин нь Монгол Ардын нам болон Засгийн газрын анхны төв хэвлэл бөгөөд тодорхой хугацаанд “Уриа”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг нэрээр хэвлэгдэн гарч байсан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох