Улстөр нийгэм
"Хоёр их наяд төгрөгийн төлөвлөгөө буюу ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТУЛГАМДДАГ АСУУДАЛ”
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг сонсож, уулзалт зохион байгууллаа. Уулзалт Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд болов. Учир нь Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталж, ГУРВАН жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү цогц төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь ЖДҮ-ийн салбарыг дэмжихэд чиглэж байгаа юм. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай ХОЁР ИХ наядын төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг. Мөн Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан билээ. Энэхүү төлөвлөгөөнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэрхэн хамрагдах, тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх болон удахгүй батлагдах журмын талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа санаа бодлыг сонссон билээ.

Мөн энэхүү уулзалтад Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрэгтэй бүхий л зөвлөгөө мэдээллийг өгөхөөр Баянзүрх Жижиг, дунд үйлдвэрийн газар, татвар болон халамжийн хэлтэс, “Хаан банк”-ны төлөөлөл, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийн хэлтэс гэх мэт хүмүүс оролцсон юм. Энэ үеэр бизнес эрхлэгчид төсөл хэрхэн бичих, зээлд хэрхэн хамрагдах, бараа бүтээгдэхүүний борлуулалт, ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх, НДШ болон татварын тайлан илгээх болон хөдөлмөрийн гэрээ ажилчинтайгаа байгуулах зэрэг бүхий л талын мэдээ мэдээлэл, зөвлөгөөг мэргэжлийн хүмүүс авч байлаа.
Түүнчлэн Бизнес эрхлэгчдийн зүгээс “Төрөөс хэрэгжүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөнд хамрагдмаар байна. Ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдахад маш их хүндрэл бэрхшээл тулгардаг. Олон бичиг цаас болон төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзах шаардлага гардаг. Маш их зүйл нэхдэг, шаарддаг тул шантраад хаях их байдаг. Ихэвчлэн ийм төрлийн ажил хөөцөлдөхөд мэдээлэл муутайгаас болж, хоцорч, хожимддог байсан" гэдгээ хэлж байв. Харин энэ удаад төрөөс хэрэгжүүлэх ЦОГЦ төлөвлөгөө буюу Жижиг, дунд үйлдвэрлэгч нартай уулзаж, зовлон бэрхшээл асуудлыг нь сонсож, гарц гаргалгаа хэлж өгч, мэдээллээр хангаж буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяад талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн “Анх удаа жижиг, дунд үйлдвэрлэлийн дуу хоолойг сонсож, тэдний төлөө ажиллаж, бодит нөхцөл байдлыг сонсож байгаад баяртай байгаагаа Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчид хэлж, асар их боломж бололцоо байдаг гэдгийг харлаа, ойлголоо гэж ярьж байв.
Ихэвчлэн танил, талтай нь зээлд хамрагдаж, боломжийг хүртдэг гэдэг ойлголттой байлаа. Харин өөрсдөө зүтгэж, зөв мэдээлэлтэй байхаас гадна салбартай холбоотой холбогдох хуулиудаа хүртэл мэдэх шаардлагатай байгааг хоёр хоногийн цахим сургалтаар олж авлаа гэдгээ үйлдвэрлэгчид ярьж байлаа. Мэдээлэлтэй, зөв ойлголттой байвал зорьсон ажлынхаа ард гарч болдог юм байна. Заавал өрхийн бизнес эрхлэхээс илүүтэй аж ахуйн нэгж болж, олон хүнийг ажлын байраар хангаж, татвар болон нийгмийн даатгалаа төлж, хариуцлагатай ажиллах ёстойг сургалтаар мэдэж авлаа гэв. Манай улсад Татварын багц хууль шинээр шинэчлэгдэж, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч нарт илүү нээлттэй болсон гэдгийг өнөө хэр нь мэдэхгүй явжээ” гэж байлаа. Харин зарим аж ахуйн нэгжийн хувьд “Дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. Гэтэл ШӨХТГ-аас үнээ нэмж болохгүй гэдэг шаардлагыг тавьж байна. Энэхүү шаардлагыг жижиг, дунд үйлдвэрлэгчид илүүтэй биелүүлж байна. Харин томоохон аж ахуйн нэгж компаниудын үнийн хөөрөгдөлд шалгалт хийсэн мэдээлэл дутмаг байдаг. Хариуцлага тооцсон эсэхээ эргэж мэдээлэхгүй байна. Аж ахуйн нэгжүүдийг алагчилж байна гэдгийг дуулгаж байлаа. Мөн бүхий л төрлийн бизнес эрхлэгч нарт үйлдвэрийн тоног төхөөрөмж шаардлагатай байдаг. Харин манайд ирж байгаа тоног төхөөрөмж тосолгоогүй ирдэг. Үүнээсээ болоод эвдрэл, гэмтэл ихтэй. Засаж янзлуулахад зардал маш их гардаг. Тиймээс холбогдох албаны хүмүүс хяналт шалгалтаа сайн хийхийг уулзалтаар дамжуулан уламжилж өгөхийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас хүсэж байсан юм.

Х.БУЛГАНТУЯА: ХӨНГӨЛӨЛТТЭЙ зээлд ОЛОН жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаасай
Энэхүү уулзалтын дараа УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Жижиг, дунд үйлдвэрлэгч нарын санаа бодлыг сонсож, холбогдох албаны хүмүүсээс газар дээр нь мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. Үүнд иргэд, аж ахуйн нэгжүүд маш их талархаж байна?
-Баянзүрх дүүргийнхээ өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгч нартай уулзаж санаа бодлыг сонсож, хоёр өдрийн сургалтыг онлайнаар зохион байгууллаа. Сургалт маш үр дүнтэй боллоо. Нийт 150 гаруй хүнтэй уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтад дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийн газар, татвар болон халамжийн хэлтэс, “Хаан банк”-ны төлөөлөл, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийн хэлтсийн дарга нар оролцлоо.
Тухайлбал, оны эцсээр татварын өргүй байх гэдэг шаардлага тавьж байна. Гэтэл арванхоёрдугаар сарын 31 буюу жилийн эцсийн тайлангаа хоёр сард татварын өртэй эсэхээ аж ахуйн нэгжүүд мэдэж, төлж барагдуулдаг. Энэхүү заалтыг эргэж харж, өөрчлөлт оруулах ёстой юм байна. Мөн 2020 онд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа алдагдсан. Тиймээс 2019 оны үйл ажиллагааны тайланг харгалзана гэж тусгасан байгаа. Тэгэхээр 2019, 2020 онд тодорхой үйл ажиллагаагаа явуулаад, тайландаа тусгасан аж ахуйн нэгжүүд олон бий. Тиймээс 2019, 2020 он гэсэн сонголттой байвал яасан юм бэ. Мөн зээл хамрагдсан аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахгүй гэх шаардлагыг тавьж байна гэж бизнес эрхлэгч нар ярьж байна. Гэтэл бизнес эрхлэгч нарт хамгийн их хэрэгтэй нь ажлын байр шүү дээ. Түрээсээр үйл ажиллагаа явуулахаар аливаа нэгэн зээлд хамрагддаггүй. Түрээсэнд мөнгө үрж байхаар жижиг ч хамаагүй ажлын байртай байх талаар хэлээд, яриад өгөөч ээ гэж байна. Энэхүү саналд өөрчлөлт оруулаад өгөөч гэдэг саналыг маш их хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгддөг. Гэтэл хуулиараа татвар төлж, нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна гэж хэлж байна.
-Иргэд, аж ахуйн нэгжийн хамгийн тулгамдсан асуудал юу байв?
-Төрөөс хэрэгжүүлэх 10 их наядын хоёр нь гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрийн зээлд олгогдох юм. Энэхүү зээлд яаж хамрагдах вэ. Ямар асуудал байна вэ гэх асуудлуудыг нэлээд тавьж ярилаа. Харин манай иргэдийн хувьд өрхийн бизнесээр нэлээд ажиллачихсан байдаг. Тиймээс бизнесийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахад хүндрэл учраад байгаа юм. 2020 онд Татварын багц хууль шинээр хэрэгжиж эхэлсэн байгаа. Аж ахуйн нэгж бизнесийнхэнд нэлээд таатай, ээлтэй хууль болсон. Хуулийг таниулах, сурталчлах, чиглэлээр бизнесийн байгууллагуудтай уулзалтуудыг зохион байгуулах байсан. Харин манай улсад цар тахал гарсны улмаас таниулж амжаагүй. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж мэдээллээр хомс байгаа нь ажиглагдлаа.
-Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж бизнесийнхэн таатай хүлээж авдаггүй. Асар их дарамт гэж хардагтай холбоотой байх?
-Ихэнх бизнесүүд нэг хувиар 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй нөхцөлөөр татвар төлж байгаа. Татвар, санхүүгийн тайлан маш амар хялбар болсон. Мөн жижиг, дунд үйлдвэрийн газраас хэрхэн яаж жижиг дунд үйлдвэрийн гэрчилгээ авах вэ. Түүнчлэн барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгжүүд зээлийн батлан даалтаар 60 хувьд барьцаа гаргаж болохоор байгаа. Үүнд хэрхэн хамрагдах вэ гэх мэт олон асуултад хариулт өглөө. Тэр дундаа жилийн гурван хүүтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэгч нарт олгосноор үндэсний үйлдвэрлэл буюу бизнес сэргэнэ. Түүнчлэн вакцинжуулалт эрчимтэй хийгдэж байгаа юм байна. Тун удахгүй хилээ нээхээр ажиллаж байгааг УОК-оос танилцуулсан. Тиймээс бизнес сэргэж эхлэх юм байна. Бага хүүтэй зээлд хамрагдмаар байна. Бизнесээ буцаагаад хэвийн горимд оруулмаар байна гэх хүсэлтүүд нэлээд байлаа.

-Журам гарахаас өмнө уулзаж, мэдээлэл өгч байгаа нь чухал санагдлаа. Журамд илүү бодит санал тусгах боломжийг илүүтэй харсан байх?
-Тийм ээ. Журам гэхдээ хараахан эцэслэж гараагүй.Миний хувьд иргэдтэй уулзах уулзалтаа яаравчилж байгаа нь энэхүү шинээр гарах журамд иргэдийн саналыг тусгахад чиглэж байгаа юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн саналыг тусгах юмсан гэдэг зорилгоор уулзалтаа хийсэн. Уулзалтуудаас маш их ажил хэрэгч саналууд гарлаа. Тухайлбал, оны эцсээр татварын өргүй байх гэдэг шаардлага тавьж байна. Гэтэл арванхоёрдугаар сарын 31 буюу жилийн эцсийн тайлангаа хоёр сард татварын өртэй эсэхээ аж ахуйн нэгжүүд мэдэж, төлж барагдуулдаг. Энэхүү заалтыг эргэж харж, өөрчлөлт оруулах ёстой юм байна. Мөн 2020 онд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа алдагдсан. Тиймээс 2019 оны үйл ажиллагааны тайланг харгалзана гэж тусгасан байгаа. Тэгэхээр 2019, 2020 онд тодорхой үйл ажиллагаагаа явуулаад, тайландаа тусгасан аж ахуйн нэгжүүд олон бий. Тиймээс 2019, 2020 он гэсэн сонголттой байвал яасан юм бэ. Мөн зээл хамрагдсан аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахгүй гэх шаардлагыг тавьж байна гэж бизнес эрхлэгч нар ярьж байна. Гэтэл бизнес эрхлэгч нарт хамгийн их хэрэгтэй нь ажлын байр шүү дээ. Түрээсээр үйл ажиллагаа явуулахаар аливаа нэгэн зээлд хамрагддаггүй. Түрээсэнд мөнгө үрж байхаар жижиг ч хамаагүй ажлын байртай байх талаар хэлээд, яриад өгөөч ээ гэж байна. Энэхүү саналд өөрчлөлт оруулаад өгөөч гэдэг саналыг маш их хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгддөг. Гэтэл хуулиараа татвар төлж, нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна гэж хэлж байна. УИХ-д томоохон хуулийн төсөл, журам бодлогыг гаргаж байгаа. Гэтэл бодит амьдрал хуулийн заалт, журам тогтоолууд хэрэгждэггүй. Үүнээс болоод хоцрох, үлдэх айдас маш их байна. Энэхүү зээлд маш олон жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаасай. Үндэсний үйлдвэрлэл сэргээсэй. Халамжаас хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл рүү хурдан шуурхай шилжээсэй гэж энэхүү сургалтуудыг зохион байгуулсан байгаа.

Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Улстөр нийгэм2025/09/26
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланч, ногоочидтой уулзлаа
-
Цаг үе2026/05/10
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарина
-
Улстөр нийгэм2022/08/01
Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
-
Улстөр нийгэм2020/07/08
У.Хүрэлсүх залуучуудаас бүрдсэн мэргэжлийн Засгийн газар байгуулна
