Шударга мэдээ
Хотын дарга зам засварын ажлыг цалгардуулахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийслэлийн зам засварын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэрбээр өнөөдөр Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх зам засварын ажилтай танилцлаа.
Замын заадсаар ус чийг орж эвдрэл үүсдэг. Замын заадас засах ажил нь суурь эвдрэл үүсэхээс сэргийлдэг гэдгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат хэллээ. Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу зэрэг гол замуудын засварын ажлыг эхлүүлээд байгаа юм. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй үед зам засварын ажлыг шөнийн цагаар хийдэг байсан бол одоо бага байгаа учир зам засварын ажил эрчимтэй явж байгааг мөн танилцууллаа. Өчигдөр Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх замын нэгдүгээр эгнээнээс бусад хэсгийн засварын ажлыг хийсэн бол өнөөдөр нэгдүгээр эгнээний засварын ажлыг дуусгахаар дөрвөн бригад ажиллаж байгаа юм.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гол замуудын зам засварын ажлыг хийж байна. Нийт 188 мянган ам метр замын заадас нөхөх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгахаар ажиллаж байгааг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга Б.Галхүү хэллээ. Тавдугаар сарын 10-наас замын нөхөөсний ажил эхлэх юм.

Нийслэлийн зургаан дүүргийн 33 гол гудамж, замын 300 мянган ам метр замын заадас засварын ажлыг хийхээр төлөвлөсөн. Хяналтын инженерүүд шаардлага хангахгүй болсон тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь сольж, угааж цэвэрлэх ажлыг эрчимтэй хийж байна.
Төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн хэдий ч зам засварын ажлыг цалгардуулалгүй гүйцэтгэхийг Хотын дарга үүрэг болгож, анхааруулсан юм.

Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
-
Урлаг спорт2026/02/05
Орбитод орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо
-
Цаг үе2024/04/01
Мөнгөн ус асгарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ
-
Улстөр нийгэм2025/04/25
Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалж ажиллав
-
Цаг үе2024/04/25
Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
