Улстөр нийгэм
Хохирогчдын холбооноос иргэдийг үймээн, самуунд оролцохгүй байхыг уриалав
2008 оны 7 дугаар сарын 01-ний хохирогчид өнөөдөр хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө мэдээлэл хийлээ. Тэд 2008 оны 7 дугаар сарын 01 бол Монголын ард түмний сэтгэл зүрхэнд аймшиг төрүүлсэн он жил. Энэ өдөр 245 цагдаа гэмтэж бэртсэн. Түүний дараа биеийн байдлаасаа болж нас барсан цагдаагийн албан хаагчид ч байгаа. Гэмгүй 5 иргэн амь насаа алдсан. Ийм аймшигтай үйл явдал дахин бүү давтагдаасай гэж хүсэж байна. Өнөөдөр АН дотоод асуудлаа цэгцэлж чадахгүй, ард түмнийг 2 хувааж байна. Албан тушаал илүү юм уу, ард түмний эв нэгдэл чухал уу гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна гэлээ.
Мөн хүний амь наснаас илүү сонгууль гэж байж болох уу. Эвтэй байж дотоод асуудлаа цэгцлээрэй гэв.
Түүнчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дахин 7 дугаар сарын 01 болж болзошгүй байна. Учир нь өнгөрсөн 2 өдрийн байдлыг харахад маш олон хүмүүс талбай дээр цуглаж байна. Үймээн самуун гарахад намууд хоорондоо муудалцаад л явдаг. Харин дараа нь ард иргэд хохироод үлддэг.
Тиймээс энэ бүхнийг 7 дугаар сарын 01-ний хохирогчдын холбооныхон эсэргүүцэж байна гэлээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, парламент болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирснийг онцлоод, үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Лаосын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж, харилцан айлчлал, туршлага солилцох үйл ажиллагаа тогтмолжиж байгааг тодотголоо. Мөн Лаосын Үндэсний Ассамблейгаас 2003 онд Монгол Улсын Их Хуралд бэлэглэсэн улаан модон ширээ, сандал зэрэг тавилга өнөөдөр ч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд байгаа бөгөөд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны үнэ цэнтэй бэлгэ тэмдэг болсоор байгааг тэмдэглэв.
Улсын Их Хурал 2020 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг ханган, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын аудитын байгууллагын хамтран зохион байгуулах сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсан УИХ-ын даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага, төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж буйд сэтгэл хангалууд байгаагаа тэмдэглэлээ. Мөн тэрбээр тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлах БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей даргын урилгыг уламжлав.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын дэд ерөнхийлөгч Той Понтхилат, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хонгкео Соуксават нар оролцлоо
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

-
Улстөр нийгэм2021/02/19
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
-
Улстөр нийгэм2022/04/18
УИХ: Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан болно
-
Үзэл бодол2019/05/25
Тамхинаас татгалзаж уушгины эмгэгээс сэргийлэхийг уриаллаа
-
Цаг үе2023/12/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
