Улстөр нийгэм
Хөдөө, орон нутаг руу зорчих иргэдэд тавьж буй шаардлага
Тавдугаар сарын 22-ны 06:00 цагт иргэдийн хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Монгол Улсын Шадар сайдын 46 дугаар тушаалын дагуу иргэд дараах шаардлагыг хангасан байна.
- Дархлаажуулалтын бүрэн тун /2 тун/ авсны дараа 14 хоног өнгөрсөн нотлох баримт шаардлагатай. Энэ тохиолдолд PCR-ын шинжилгээ шаардахгүй.
- Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусний халдвараар өвдөж, эдгэрсэн бол эмчийн магадалгаа шаардлагатай. Эмчийн магадалгааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгээсээ, гэрээр эмчлүүлсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авна.
- 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй боловч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийнэ.
- Бусад тохиолдолд буюу вакцины бүрэн тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй иргэдийн хувьд PCR-ын шинжилгээ /72 цаг хүчинтэй/ эсхүл түргэвчилсэн шинжилгээ /48 цаг хүчинтэй/ шаардана. Мөн шинжилгээ өгч явж байгаа иргэд, 0-17 насны хүүхэд очсон газраа гэрийн ажиглалтад 7 хоног байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, парламент болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирснийг онцлоод, үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Лаосын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж, харилцан айлчлал, туршлага солилцох үйл ажиллагаа тогтмолжиж байгааг тодотголоо. Мөн Лаосын Үндэсний Ассамблейгаас 2003 онд Монгол Улсын Их Хуралд бэлэглэсэн улаан модон ширээ, сандал зэрэг тавилга өнөөдөр ч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд байгаа бөгөөд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны үнэ цэнтэй бэлгэ тэмдэг болсоор байгааг тэмдэглэв.
Улсын Их Хурал 2020 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг ханган, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын аудитын байгууллагын хамтран зохион байгуулах сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсан УИХ-ын даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага, төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж буйд сэтгэл хангалууд байгаагаа тэмдэглэлээ. Мөн тэрбээр тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлах БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей даргын урилгыг уламжлав.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын дэд ерөнхийлөгч Той Понтхилат, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хонгкео Соуксават нар оролцлоо
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

-
Цаг үе2020/05/18
БОАЖЯ-ны хамт олонд “Ноён уулаа аврах” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэнна...
-
Цаг үе2020/11/23
Хятад улс оргон зугтсан 7831 иргэнийг эргэн эх оронд нь авчирлаа
-
Үзэл бодол2021/02/22
Ө.Гантөр: Төрийн банк ЖДҮ болон орон сууцны ипотекийн зээл олголт дээр манлайлан...
-
Улстөр нийгэм2024/11/21
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
