Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“100 жилийн яруу алдар” Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

Огноо:

,

Энэ жил бол ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Хятадын Коммунист намын 100 жилийн түүхэн замналыг эргэцүүлэхэд, энэ 100 жил  бол анхны санаа үүрэг хариуцлагаа  биелүүлж ирсэн 100 жил юм. Хөгжлийн бат бэх  суурийг тавьсан 100 жил , тансаг  ирээдүйг нээсэн 100 жил болно. 100 жилийн турш, ХКН Хятадын ард түмэнд аз жаргал, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалын төлөө, дэлхий дахины эв нэгдлийн төлөөх анхны санаа болон үүрэг хариуцлагыг практикт хэрэгжүүсэн билээ. 

ХКН Хятадын ард түмнийг удирдан хувьсгал, бүтээн байгуулалт болон өөрчлөлт шинэчлэлтийн практикийг хэрэгжүүлж, Хятад үндэстнүүд өөрийн хөл дээрээ зогссонсноос, баяжин, хүчирхэжиж хөгжлийн үсрэлтэд хүрч, социализмын  орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аяныг эхлүүлсэн байна. ХКН нь энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар хөгжих гэсэн далбааг өндөрт мандуулж, дэлхийн улс орнуудтай найрамдлаар харилцаж, ялангуяа хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулах, “бүс ба зам” санаачилгыг хамтаар хэрэгжүүлж, хөрш орнууд хоорондын дотно, чин үнэнч, хүртээмжтэй  гэсэн дипломат ойлголтоор удирдлага болгож, Хятад орны хөгжлөөр чин үнэнч хамтын ажиллагаатай түншүүдийн хамтын хөгжлийг дайчилж, хамтран ажиллаж хамтаар хожих үр дүнд хүрэхийг зорьсон билээ.



Олон жилийн турш, Хятад Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа, хоёр улсын дээд хэмжээний харилцан айлчлал олон давтамжтай болж, хүмүүнлэгийн солилцоо улам нягт болж, бүх салбар дахь хамтын ажиллагаа үргэлжлэн нэмэгдэж, асар их амжилтад хүрч, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж, дэлхийн найрамдалт сайн хөршүүдийн үлгэр жишээ болов. Цар тахал гарснаас хойш, Хятад Монгол хоёр улсын засгийн газар болон ард түмэн цар тахалтай хүч хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч, хоёр улсын  уламжлалт найрамдлыг цаашид гүнзгийрүүлэв.

ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол улсын ард түмэнд Хятад орон болон ХКН-ын тухай ойлголцлыг цаашид нэмэгдүүлэх, хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол болон найрамдлыг дээшлүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын Соёлын яам, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын  ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв зэрэг байгууллага хариуцан хэрэгжүүлэх “Яруу алдрын 100 жил” Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлтийг өнөөдөр буюу 2021 оны 6-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.



Тус соёлын солилцоогоор уран сайхны концерт, үзэсгэлэн, уран сайхны кино, ном, бүтээлийн солилцоо зэрэг 5 арга хэмжээг цахимаар дамжуулан 7-р сарын 1-ний өдрөөс 9 сар хүртэл мэдээллийн сайтуудаар хүргэнэ. Энэхүү арга хэмжээг цахимаар  Хятадын Төвийн радио телевизийн CRI сайт /www.cri.cn/, Солонго мэдээллийн сайт www.solongonews.mn, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн албан ёсны сайт ccchinaweb-ub.org зэрэг сайтуудад тусгай булан нээж, арга хэмжээг бүх талаар дамжуулж мэдээлнэ. Мөн Монголын мэдээллийн 5 сайттай хамтран ажиллаж, арга хэмжээний тодорхой агуулгыг шууд дамжуулан сурталчилж, мөн 5 сайтын facebook хуудас зэрэг сошиол мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилна. Баримтат кино, олон ангит уран сайхны киног Монголын телевизийн сувгуудаар үзэгчдэд хүргэх болно.
 
ӨМӨЗО-ы АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох