Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын грант, шилдэг өгүүлэл, бүтээлүүдэд шагнал гардууллаа

Огноо:

,

Шинжлэх ухааны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын грантыг 14 судлаачид гардууллаа.
 
Газарзүй, геологийн салбарын залуу судлаачийн грантыг:
 
1. ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн ЭША, докторант А.Золзаяа “Монгол Улсын төмөрлөг, ган боловсруулах үйлдвэрийн тохиромжтой бүс нутгийг ГМС-д суурилсан олон шалгуурт шинжилгээний арга ашиглаж тодорхойлох нь”
2. ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Г.Цогт-Эрдэнэ “Өлгий-Ховд чиглэлийн авто замын эвдрэлтэй хэсэгт гүйцэтгэсэн цэвдэгт-инженер геологийн судалгааны ажлын үр дүн”
 
Анагаах ухааны салбарын залуу судлаачийн грантыг:
 
1. А.Цэрэнсугир (ЛюксМед эмнэлэг) нарын “тархины буглааг үхжилт, уйланхайт хавдраас перфузийн соронзон резонанст томографийн аргаар ялган оношлох асуудалд”
2. Ц.Наранчимэг (АШУҮИС) нарын “0-3 сар хүртэлх насны хүүхдийн D-аминдэмийн дутагдлаас сэргийлэх, эмчлэх тунг цусан дахь хэмжээтэй уялдуулан тодорхойлсон нь”
 
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын залуу судлаачийн грантыг:
 
1. С.Далантай, ШУА-ийн Археологийн хүрээлэн, “Монголын неолитын аж ахуйн зарим асуудал ба өвөрмөц олдворууд”
2. МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн сургуулийн багш, магистр Т.Сэлэнгэ “Монголын модерн уран зургийн хувьсал, ангиллыг шинжих нь”
 
Биологи-хөдөө аж ахуйн салбарын залуу судлаачийн грантыг:
 
1. ШУА, Биологийн хүрээлэн, Молекул биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, магистрант О.Номуун “Хүний цусны ийлдсэнд SARS-CoV-2 вирусийн халдварын болон вакцинжуулалтын дараах эсрэгбиеийг нуклеокапсид уурагт сууриласан ФХЭБУ-ын оношлуураар тодорхойлсон нь”
2. Монгол Коосэн технологийн коллеж, Био-инжнерийн тенхим Магистрант Х.Мөнхгэрэл “Үхрийн дэлүүн дэх протеолитик ферментийн идэвхид рН ба температурын үзүүлэх нөлөө”
 
Эдийн засаг, менежментийн салбарын залуу судлаачийн грантыг:
 
1. БНСУ-ын Гёнсан Их Сургуулийн докторант Г.Гандулам, доктор Д.Энх-Отгон нарын “Цар тахлын үеийн эмнэлгийн байгууллагын урамшууллын систем ба байгууллагын тогтвортой байдал”
2. Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын ЭША Ж. Өлзийсайхан “Цалинд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ болон жендэрийн цалингийн зөрүү”
 
Инженерчлэл, технологийн салбарын залуу судлаачийн грантыг:
 
1. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Марал нарын “Genetic Engineering for Constructing SARS-CoV-2 Recombinant Diagnostic Tests”
2. МУИС-ийн ХШУИС-ийн магистрант Г.Мөнх-Очир нарын “Simulation Study of Double Tierred Switched Capacitor Circuit for Wasted Batteries from Hybrid Electric Vehicles”
 
Байгалийн ухааны салбар хуралдаан
 
1. МУИС-ийн судлаач Э.Номин-Эрдэнэ “3.686 гэв массын төвийн энерги дэх электрон позитроны мөргөлдөөнд үүсэх гурван вектор мезонт задралын судалгаа”
ШУА-ийн Математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Даваасүрэн “Амны хаалттай хүнийг таних гүн сургалтын загвар” тус тус хүртлээ.
Мөн эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл, шилдэг бүтээлд шагнал гардууллаа.
 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ТӨРӨЛД:
 
-МУБИС-ийн багш, эрдэмтэн Б.Хоролдагва
-Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Т.Аззаяа
-АШУҮИС-ийн багш, эрдэмтэн Г.Хулан
-ХААИС-ийн багш, эрдэмтэн Б.Мөнгөн-Очир
-МУИС-ийн багш, эрдэмтэн Б.Эрдэнэбат
-МУИС-ийн багш, эрдэмтэн Д.Баярсайхан
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ ТӨРӨЛД:
-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн И.Түвшинтогтох нарын “Их нартын байгалийн нөөц газрын ургамлын аймаг, ургамалжил”,
-МУИС-ийн багш, эрдэмтэн Ч.Сономдагвын “Монгол орны хотуудын хүрээлэн буй орчин”
-ШУТИС-ийн багш, эрдэмтэн Д.Бадарчийн “Дээд боловсролын онол, арга зүй” бүтээлүүд шалгарлаа.
 
 
Эх сурвалж: БШУЯ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө

Огноо:

,

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.

Хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан ба уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын ёслолын ажиллагааг “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ү Юүн Жюнь нар илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол болон үр дүнгийн талаар үг хэлсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам боллоо” хэмээн тодотголоо.

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. 

Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов. 

Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.

Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх,  хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе9 цаг 23 минут

Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэ...

Шударга мэдээ9 цаг 27 минут

НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо...

Урлаг спорт9 цаг 33 минут

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" кино...

Улстөр нийгэм9 цаг 41 минут

“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээр...

Цаг үе9 цаг 45 минут

“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард ни...

Цаг үе9 цаг 59 минут

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын v хурал “Icot-2026...

Цаг үе10 цаг 4 минут

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Улстөр нийгэм10 цаг 7 минут

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд

Улстөр нийгэм2026/06/05

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Цаг үе2026/06/05

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Санал болгох