Улстөр нийгэм
Эмгэнэл
БОРХҮҮГИЙН ОЮУНЦЭЦЭГ
1962-2022
Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Борхүү овогтой Оюунцэцэг 2022 оны гуравдугаар сарын 03-ны өдөр өвчний учир таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирлаа.
Б.Оюунцэцэг нь 1984 онд МУИС-ийг сэтгүүлч, 1990 онд Москвагийн их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөж, Өмнөговь аймгийн төв хэвлэл "Говийн мэдээ" сониноос ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, Монгол Улсын төв хэвлэл "Засгийн газрын мэдээ" сонин, "Өнөөдөр" сонинг үүсгэн байгуулалцаж явсан, мэргэжлийн сэтгүүлч байсан юм.
Б.Оюунцэцэг нь нь Засгийн газрын хэвлэлийн албанд хэвлэлийн төлөөлөгч, БНХАУ-ын Хөх хот дахь тусгай сурвалжлагч, Өнөөдөр сонины эрэн сурвалжлах албаны дарга, Парламентын сурвалжлагч, "Өнөөдөр" сонины ерөнхий эрхлэгчийн дэргэдэх тусгай сурвалжлагчаар тус тус ажиллаж байлаа.
Түүний бичсэн "17 Чингэлэг спиртийн хэрэг", "Парламент дахь Чехийн бүлэглэл", "Чулуун хашаан доторх үхэл", "Солонгосын тоног төхөөрөмжийн ил ба далд сүлжээ", "Эгийн гол ба Усан станц" зэрэг олон зуун нийтлэл, сурвалжлага, мэдээ мэдээлэл нь олон нийтэд хүрч, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн "Ган үзэг", "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдаж, түүний гавьяаг Монголын төр үнэлэн 1999 онд "Алтан гадас" одонгоор шагнасан юм.
Б.Оюунцэцэг нь мэргэжлийн сэтгүүлчээс гадна авьяаслаг яруу найрагч, зохиолч байлаа. Тэрээр "Болор цом" наадамд удаа дараа шалгарч, говь нутаг, хүний сэтгэл, хүйн холбооны тухай олон зуун шүлэг яруу найраг бичэн олны хүртээл болгосон юм. Б.Оюунцэцэг нь Монголын анхны хэвлэлийн төлөөлөгч нарын нэг бөгөөд Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн албаны даргаар 14 жил ажиллаж үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээх үйлсэд бие сэтгэл зүрхээ харамгүй зориулсан сэтгүүлч байлаа.
Б.Оюунцэцэг сэтгүүлчийн ажилсаг хичээнгүй, нөхөрсөг, найзархаг зан бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
Өнөөдөр сонин
Зууны мэдээ сонин
Гаалийн ерөнхий газар
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, парламент болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирснийг онцлоод, үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Лаосын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж, харилцан айлчлал, туршлага солилцох үйл ажиллагаа тогтмолжиж байгааг тодотголоо. Мөн Лаосын Үндэсний Ассамблейгаас 2003 онд Монгол Улсын Их Хуралд бэлэглэсэн улаан модон ширээ, сандал зэрэг тавилга өнөөдөр ч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд байгаа бөгөөд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны үнэ цэнтэй бэлгэ тэмдэг болсоор байгааг тэмдэглэв.
Улсын Их Хурал 2020 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг ханган, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын аудитын байгууллагын хамтран зохион байгуулах сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсан УИХ-ын даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага, төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж буйд сэтгэл хангалууд байгаагаа тэмдэглэлээ. Мөн тэрбээр тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлах БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей даргын урилгыг уламжлав.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын дэд ерөнхийлөгч Той Понтхилат, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хонгкео Соуксават нар оролцлоо
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

-
Шударга мэдээ2022/06/27
Монгол орны тахийн тоо толгой 1000 давлаа
-
Цаг үе2020/10/06
Олон улсын мэдээлэл зүйн онлайн олимпиадаас монгол сурагч алтан медаль хүртлээ
-
Урлаг спорт2022/07/22
Сувилагч Б.Алтантуяа хавдрын эсрэг 650 км зам туулах холын зайн гүйлтээ эхлүүллэ...
-
Урлаг спорт2020/06/17
Баянзүрх дүүрэгт олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдлээ
