Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Мөрөөдлөө хадгалъя-2” аяны эхний урамшууллын эзэд тодорлоо

Огноо:

,

Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтынхоо хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласаар байна.

Энэхүү ажлын хүрээнд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны эхний шатыг 2021 онд хэрэгжүүлсэн юм.

Тэгвэл мөрөөдлийг биелүүлэх хадгаламжийн урамшуулалт аяны хоёрдугаар шат буюу “Мөрөөдлөө хадгалъя – 2” аяныг Төрийн банк дахин зарлаад байна. Тус аян нь  2022.03.01-05.31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Монгол улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээр явагдах юм.

Хадгаламжийн урамшуулалт аяны эхний 14 хоногийн урамшууллын эздийг 2022.03.16-ны өдөр 16:00 цагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулсан бөгөөд урамшууллын эхний эздийг Төрийн банкны төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.

  • 100,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх даатгалын эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Яармаг” тооцооны төвийн харилцагч Т.Наранхүү;
  • 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Дархан хотын “Гааль” тооцооны төвийн харилцагч Г.Мэндбаяр;
  • 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Дархан хотын “Гааль” тооцооны төвийн харилцагч С.Батбаатар;
  • Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Багануур дүүрэг” салбарын харилцагч Э.Анхбаяр;
  • Bluetooth чихэвчийн эзнээр Төрийн банкны “Оргил” тооцооны төвийн харилцагч О.Батсайхан;
  • Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны “13-р хороолол” тооцооны төвийн харилцагч Ц.Маргад;
  • Дотоодын аялал “Алтай Таван Богд”-д аялах эрхийн эзнээр Төрийн банкны “Улиастай” тооцооны төвийн харилцагч С.Болормаа нар тус тус тодорлоо.

 

 

Төрийн банкны “Улиастай” тооцооны төвийн харилцагч, урамшууллын эзэн С.Болормаа: Азтан болсондоо маш их баяртай байна. Би Төрийн банкны харилцагч болоод олон жил үйлчлүүлж байна. Хүүхдийнхээ мөнгийг, өөрийн хуримтлалаа Төрийн банканд хадгалуулдаг. Азтан шалгаруулдаг өдөр азтан болсноо ч мэдээгүй. Төрийн банкнаас утсаар залгаж баяр хүргэхэд л мэдсэн. Их сайхан гэнэтийн юм боллоо. Дотоодын аялал тэр дундаа “Алтай Таван Богд”-н аялал гэж дуулаад маш их баярласан учир нь би яг ийшээ аялж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан. Миний мөрөөдлийн нэгээхэн хэсэн өнөөдөр ийнхүү биелж байна. Би саяхан хэн нэгэн надад үүргэвчтэй аяллын хэрэгсэл, ууланд авирдаг хадаастай гутал зэргийг өгч байна гэж зүүдэлсэн. Ийм сайхан хэрэг тохиох байжээ, үнэхээр их баярлаж байна. Төрийн банкны нийт хамт олонд маш их баярлалаа, ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

“Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны дараагийн урамшууллын эзэд 2022.04.01-ний өдрийн баасан гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно.

Энэхүү аянд хамрагдахад Төрийн банканд 3 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхтэйгээр болон хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох боломжтой. Аяны хугацаанд сугалааны эрхээ Төрийн банкны www.statebank.mn вебсайтын тусгай цэсээр нэвтэрч, өөрийн регистрийн дугаараа оруулан шалгах боломжтой бөгөөд сугалааны мэдээлэл хадгаламжид орлого орсноос хойш 24 цагийн дотор бүртгэгдэх юм.

 

 

Хадгаламжийн аянд оролцож буй харилцагчид Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, 1,0 сая төгрөгийн хадгаламжийн эрх зэрэг супер урамшууллын эзэн болохоос гадна 14 хоног тутамд Монгол орноор аялах, ухаалаг цаг, bluetooth чихэвч, худалдан авалт, карт нээлгэх, хадгаламжийн эрх, даатгалын эрх зэрэг онцгой урамшууллын эзэн болох боломжтой юм. Онцгой урамшууллын эзнийг 14 хоног тутамд Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд харин супер шагналын эздийг 2022 оны 6-р сарын эхний долоо хоногт тодруулна.

Эрхэм Таныг Төрийн банкны хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулахын зэрэгцээ Турк улсад хосоороо аялах урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай.

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох