Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Огноо:

,

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит 2 дугаар хурал  2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар үг хэллээ.

Тэрбээр Монгол Улс одоогийн байдлаар ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг “дийлэнхийг” болон “бүрэн” биелүүлснээр Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудаас хамгийн сайн үнэлгээтэй 2 дахь улс болоод байна.

Цаашид энэ эрчээ алдалгүйгээр дараагийн харилцан үнэлгээнд сайн үр дүн үзүүлж, амжилтаа бататгахад тус Үндэсний зөвлөлийн оролцоо, тусламж дэмжлэг нэн чухал ач холбогдолтой бөгөөд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт Монгол Улс 2022 оны явцын тайланг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны дотор  хүргүүлэн тайлагнах чухал ажил байгаа гэдгийг онцлоод, Зөвлөлийн гишүүдэд тодорхой үүрэг чиглэл өглөө.

Үндэсний зөвлөлөөс 2022 онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд дурдвал:

- Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд Монгол Улсын виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроримзыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, Дэлхийн банкны аргачлалын дагуу тус салбарын эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэв. Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын 2022 оны Явцын тайланг баталж, Зөвлөмж 15-ын үнэлгээг ахиуллаа.

- Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 265 дугаар тогтоолоор үндэсний хэмжээнд хэрэгжих “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулсан.
    Санхүүгийн мэдээллийн алба мэдээлэх үүрэгтэй этгээдийн тайлагнах үйл ажиллагааны чанарыг сайжруулж, тус албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор мэдээлэх үүрэгтэй этгээдийн бүртгэл болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд тайлан, хавсралт мэдээг тайлагнах, хүлээн авах, боловсруулах болон дүн шинжилгээ хийж, хууль, сахиулах байгууллагад шилжүүлэх процессуудыг бүрэн хангах чадалтай гоАМЛ програмыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

- Дэлхийн банкны аргачлалын дагуу хийгдсэн Монгол Улсын 2021 оны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний тайланг эцэслэлээ.

- Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын банкны холбооны Комплаенсийн мэргэжлийн зөвлөлөөс тус тус комплаенсийн форум зохион байгуулж форумд Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүд оролцож, гол сэдвүүдийн хүрээнд зайнаас харилцагчийг таньж мэдэх, корреспондент банкны харилцааг сайжруулах болон хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцэж зөвлөмж гаргалаа.

- Санхүүгийн мэдээллийн алба болон Татварын ерөнхий газар АНУ-ын сангийн яамны зөвлөхийн зөвлөмжийн дагуу татвараас зайлсхийсэн болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийн мэдээллийг тодорхойлох төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн Үндэсний зөвлөлийн хурлаар 5 үндсэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, төрийн болон ашгийн бус байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлага, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг  хэрэгжүүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох