Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ЗАСГИЙН ГАЗАР: Цэцэрлэг болон ЕБС-ийн хичээлийг телевизээр заана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Хичээлийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр хичээл зааж эхлэх юм. Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг 170 багш заахаар бэлтгэж байна.

Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заах бөгөөд албан ёсны хуваарийг БСШУСЯ ойрын хугацаанд  вэб сайт, фэйсбүүк хуудсаараа түгээх юм. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барьж байна. 

 

Цэцэрлэг

NTV телевиз

1 дүгээр анги

MN 25-р суваг телевиз

2 дугаар анги

C1 телевиз

3 дугаар анги

Эх орон телевиз

4 дүгээр анги

UBS телевиз

5 дугаар анги

ETV телевиз

6 дугаар анги

TV5 телевиз

7 дугаар анги

Боловсрол телевиз

8 дугаар анги

TV8 телевиз

9 дүгээр анги

TV9 телевиз

10 дугаар анги

SBN телевиз, MNB

11 дүгээр анги

Eagle телевиз, MNB

12 дугаар анги

Монгол HD телевиз, MNB

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд сурагчдын дунд сонгон, секц, дугуйлан, давтлага хичээллүүлэх, олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон. Мөн хугацаанд багш, ажилчдад үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшил тооцож олгоно.Мөн багш нар хүсвэл ээлжийн амралтаа эдлэх эрх нь нээлттэй юм байна.

Салбарын яам дээд боловсролын сургалтын байгууллагуудад:

-  Хичээлээ цахимаар хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт хийж багш, оюутан, суралцагчдыг бүрэн хамруулах

-  Хичээл, практикийн дадлагыг цуцлах

-  Өвлийн амралтаараа гэртээ харьсан хөдөө орон нутгийн болон гадаадын оюутан, шинээр элсэгч, гадаад багш нарыг сургууль, дотуур байрандаа ирэх шаардлагагүй талаар зөвлөмж, мэдээлэл өгөх

-  Дотуур байрандаа үлдсэн тохиолдолд байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, хариуцлагатай жижүүр  ажиллуулах, хяналт тавих

Биеийн тамир, спортын салбарынханд:

-  Спортын наадам, тэмцээн, уралдаан, сургалт, дугуйлан зэрэг нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээг хориглох

-  Арав гаруй спортын төрлөөр зохиох байсан Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хойшлуулах

-  Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хэвийн хийж баг тамирчид БНХАУ-аас бусад улсад болох олон улсын тэмцээнд хуваарийн дагуу оролцох

Соёл, урлагийн салбарынханд:

-  Соёл, урлагийн арга хэмжээ, тоглолтуудыг цуцалж, хот, хөдөөгийн соёлын төв, театр, музей, номын сангийн танхимуудад ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийх

-  Уран бүтээлийн бэлтгэл сургуулилалт, дотоод зохион байгуулалт, төлөвлөлтөө хийж, тасралтгүй хэвийн ажиллах

·  Соёл, урлагийн боловсрол, танин мэдэхүй, уран бүтээлтэй холбоотой мэдээллээ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран үзэгч, сонсогч, уншигчдад хүргэх зэрэг чиглэл, зөвлөмж өгчээ.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сурагчдын зуны амралт хугацаандаа эхэлнэ. III улирлын сурагчдын 14 хоногийн амралтыг эхний байдлаар нэг долоо хоног болгохоор төлөвлөөд байна. Ерөнхий боловсролын сургуулиуд III, IV улиралд бямба гарагт хичээллэнэ. Харин цэцэрлэгүүд урьдын адил буюу таван өдөр ажиллах юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох