Шударга мэдээ
Дэлхийн хаана ч “Миний Монгол” олон улсын виза карттайгаа...
Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд гайхуулж, таниулан сурталчлах хүсэл Монголоороо бахархах, омогших сэтгэлтэй “Монгол хүн” бүрт байдаг билээ. Тэгвэл энэхүү боломжийг Төрийн банк олгож, 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт зурагтай "Миний Монгол" олон улсын виза картыг зах зээлд шинээр нэвтрүүллээ.
"Миний Монгол" карт нь дахин давтагдашгүй загвартай, олон улсад болон дотоодод төлбөр тооцоонд ашиглагдах, картын нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартад нийцсэн EMV чиптэй, зайнаас унших “PayWay” технологи бүхий төгрөг болон ам.долларын валютын сонголттой төлбөрийн карт юм.
Монгол орны үзэсгэлэнт газруудын унаган төрхийг хадгалсан зургууд нь байгалийн гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дурандаа буулгасан үнэт зураг гэдгээрээ онцлогтой.
Та төрсөн нутгийнхаа онцлогийг харуулсан үзэсгэлэнт байгалийн зурагтай картаар дэлхийн хаана ч гоёх боломжтой бөгөөд Таны худалдан авсан картын тодорхой хувь нь тухайн аймгийн байгаль хамгаалах үйлсэд зориулагдах юм. “Миний Монгол” картыг Төрийн банкны өөрт ойрхон салбар нэгжид бичиг баримттайгаа хандан авах боломжтой.
Хамгийн олон харилцагчтай, нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг Төрийн Банк нь “Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” болох зорилтын хүрээнд Бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийг стратеги төлөвлөгөөндөө тусган амжилттай ажилласаар байна. Төрийн банкны дундаж давхаргад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, байгаль орчинд чиглэсэн нийгмийн хариуцлагын хөтөлбөрт нэгдэж, "Миний Монгол" картаа нээлгэн, эх орныхоо байгаль хамгаалах санд хөрөнгө оруулалт хийгээрэй. /Картын загварыг ЭНД дарж, сонголтоо хийнэ үү./
Дэлхийн хаана ч Монголоороо гоёх
“Миний Монгол” олон улсын виза карттайгаа....
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Улстөр нийгэм2024/04/12
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргө...
-
Улстөр нийгэм2025/03/24
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Шударга мэдээ2025/10/21
Зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж байна
-
Улстөр нийгэм2023/06/13
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
