Цаг үе
Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцооны талаар сургалт зохион байгууллаа
Нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийг байгалийн гамшиг, гэнэтийн хүчин зүйлд бэлэн байлгах, холбогдох мэдлэг олгох, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор “Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцооны чадавх бэхжүүлэх" сэдэвт сургалтыг Нэгдсэн үндэстний байгууллагын “Хүүхдийн сантай хамтран” Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Сургалтаар байгалийн гамшигт үзэгдэлд бэлэн байх, даван туулах, цоцрол ба байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэлийн менежмент, байгалийн гамшиг, гэнэтийн хүчин зүйлд нийгмийн хамгааллын бэлэн байдлыг нэмэгдүүлэх талаар мэдлэг ур чадвар олгох юм.
Нийслэл, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, холбогдох салбар яам болон газруудын төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцож байна.
Эх сурвалж: ХНХЯ
Цаг үе
Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг
Хоногийн хугацаанд буюу өчигдөр /2026.06.07/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэргийг илрүүллээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард нийт 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас үндсэн үйл ажиллагааны хүрээнд сар бүр хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний статистик мэдээллийг танилцуулж байна.
Энэ хүрээнд 2026 оны тавдугаар сард Монгол улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “ХУРДАН” цэг болон “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан нийт 204,607 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ.
Тодруулбал “ХУРДАН” цэгээр дамжуулан нийт 42,907 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.
Үүнээс
- Нийслэл Улаанбаатар хотод 7,753
- Орон нутаг 34,592
- Хилийн чанад 364 үйлчилгээг, хүн хуулийн этгээдэд үзүүлжээ.
“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард нийт 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ.
Үүнээс
- Нийслэл Улаанбаатар хотод 111,178
- Орон нутагт 50,720 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.
Мөн өнгөрсөн тавдугаар сард нийслэл Улаанбаатар хотод Да Хүрээ авто худалдааны төвд байрлах “ХУРДАН” киоск төхөөрөмжөөс 6,303 үйлчилгээ үзүүлсэн үзүүлэлтээр тэргүүлжээ.
Харин орон нутагт Дархан-Уул аймгийн авто тээврийн үндэсний төвд байрлах “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулж 4,806 үйлчилгээг хүн хуулийн этгээдэд хүргэн ажилласан үзүүлэлтээр тэргүүлсэн байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийн байдлаар “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр 2,083,420 үйлчилгээ, “ХУРДАН” цэгээр дамжуулан 2,031,740 үйлчилгээг тус тус хүргэн ажилласан байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл болон 21 аймаг дахь салбар хэлтсээрээ дамжуулан дэвшилтэт технологи, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээний дижитал шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүрэг, 204 хороо болон гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт байрлах 596 “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд тасралтгүй, шуурхай, хүндрэл бэрхшээлгүй хүргэж байна.
Эдгээр “ХУРДАН” цэгүүдээр дамжуулан төрийн 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг операторын горимоор үзүүлж, иргэдийн өдөр тутамд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт болон бусад төрийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлж байна
Цаг үе
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын v хурал “Icot-2026” амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, бөөр, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс, шөрмөс зэрэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нутагшуулан хэрэгжүүлээд байна. Мөн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо бэхжин хөгжиж, донорын үйл хэргийн талаарх олон нийтийн ойлголт, оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.
Энэ хүрээнд “Нэг үндэстэн – Нэг алсын хараа” уриан дор зохион байгуулагдаж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал “ICOT-2026” 2026 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Тус хурал нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, донорын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой юм.
”ICOT-2026” хуралд дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын нэр хүндтэй 20 гаруй эрдэмтэн, профессор, судлаачид оролцож байна. Тухайлбал, БНСУ-ын донор болон эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн, Азийн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга профессор Curie Ahn, БНТУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн Ерөнхийлөгч, олон улсын эксперт Eyup Kahveci, Испанийн Donor Transplantation Institute-ийн Ерөнхийлөгч Martí Manyalich нар хүрэлцэн ирж, өөрсдийн туршлага, шилдэг практик, судалгааны үр дүнгээ хуваалцаж байна.
Мөн 21 аймаг, 9 дүүрэг, улсын болон төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тархины үхэл тодорхойлох багууд, эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, резидент эмч нар өргөнөөр оролцож, эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцүүлэхийн зэрэгцээ ажлын байрны сургалт, мэргэжлийн хэлэлцүүлэг, олон нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд хамрагдаж байна.



-
Цаг үе2020/04/26
Гараа хэзээ угаах вэ
-
Цаг үе2024/09/12
“Гадаад улсын виз гаргаж өгнө” гэж олон хүнийг залилсан этгээдийг ба...
-
Шударга мэдээ2021/02/18
Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүллээ
-
Шударга мэдээ2020/02/10
Коронавирустэй холбоотой худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр тор...
